Нүүр Бидний тухай Онцлог Холбоо барих Нууцлалын бодлого

Нууцлалын бодлого

Ерөнхий

Энэхүү Нууцлалын бодлого нь app.chatpro.mn цахим аппликэйшнийг ашиглан онлайн чат, хурал уулзалт хийхтэй холбогдон хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглах тухай мэдээлэл өгөх зорилготой юм. Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвхөн үйлчилгээний чанарыг сайжруулах, найдвартай ажиллагааг хангах зорилгоор ашиглана. Энэхүү бодлого нь манай Үйлчилгээний нөхцөлийн салшгүй хэсэг болно.

Мэдээлэл цуглуулах үндэслэл, зорилго

Бид таны зөвшөөрөл болон үйлчилгээ үзүүлэх гэрээний хүрээнд таны хувийн мэдээллийг цуглуулж боловсруулна. Үүнд:

  • Таны нэр, овог
  • Утасны дугаар
  • Цахим шуудангийн хаяг
  • Олон нийтийн сүлжээн дэх хуудас гэх мэт таныг тодорхойлох мэдээлэл

Эдгээр мэдээллийг бид зөвхөн үйлчилгээний чанарыг сайжруулах, таны хэрэгцээ сонирхолд нийцсэн аюулгүй, хялбар үйлчилгээг үзүүлэхэд ашиглана.

Гуравдагч талд мэдээлэл дамжуулах

Хэрэглэгчийн хувийн мэдээллийг бид гуравдагч талтай хуваалцахгүй бөгөөд зайлшгүй шаардлага гарвал урьдчилан хэрэглэгчийн зөвшөөрлийг авна.

Үйлдлийн мэдээлэл (Log Data)

Хэрэглэгч манай системийг ашиглах үед IP хаяг, хөтчийн төрөл, зочилсон хуудасны мэдээлэл зэргийг статистик болон үйлчилгээ сайжруулах зорилгоор цуглуулдаг боловч энэ нь таны хувийн мэдээлэлтэй шууд холбогдохгүй.

Cookie

Манай систем хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор Cookie ашигладаг бөгөөд та хүссэн үедээ өөрийн хөтөч дээр cookie-г хадгалахгүй байхаар тохируулах боломжтой. Ингэх нь зарим үйл ажиллагааг хязгаарлаж болзошгүйг анхаарна уу.

Хувийн мэдээллийн аюулгүй байдал

Бид таны хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд орчин үеийн технологийн болон зохион байгуулалтын арга хэмжээ авдаг. Гэхдээ цахим орчинд бүрэн аюулгүй байдал байхгүй тул таныг өөрийн мэдээллээ хамгаалах үүргээ ухамсарлан, нууц үгээ бусдад хэлэхгүй байх, нийтийн төхөөрөмжөөс хандахаас зайлсхийхийг зөвлөж байна.

Хувийн мэдээллээ хэрхэн устгах

Хэрэглэгч хувийн мэдээллээ хүссэн үедээ өөрчлөх, устгах хүсэлт гаргах эрхтэй. Үүний тулд contact@chatpro.mn цахим хаягаар хүсэлтээ илгээнэ үү.

Хүүхдийн мэдээллийг хамгаалах

Бид 13-аас доош насны хүүхдийн хувийн мэдээллийг зориуд цуглуулдаггүй бөгөөд ийм мэдээлэл цугларсан тохиолдолд мэдээллийг устгах арга хэмжээ авна.

Өөрчлөлт оруулах тухай

Бид энэхүү Нууцлалын бодлогыг шаардлагатай тохиолдолд шинэчилж болно. Шинэчлэлт оруулсан тохиолдолд бид "Сүүлд шинэчилсэн" огноог энэ хуудсанд тэмдэглэнэ. Хэрэглэгч шинэчлэлтийн дараа системийг үргэлжлүүлэн ашигласнаар шинэчилсэн журмыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Иймээс энэхүү бодлогыг тогтмол шалгаж байна уу.

Мэдээллийн хариуцагч:app.chatpro.mn
Холбоо барих: contact@chatpro.mn
Мэдээллийн хариуцагч: УХААЛАГ ШИЙДЭЛ ХХК
Холбоо барих: contact@chatpro.mn
Сүүлд шинэчилсэн: 2025 оны 3 сарын 10